Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж байна

AI мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьсон байна.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсийн мэдээлснээр албан айлчлалын үеэр хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Хоёр хотын Засаг дарга нар найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг, Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, мөн хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурах аж.

Түүнчлэн "Хавдрын эмчилгээний иж бүрэн төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хотод бэлэглэлээ. Ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана" гэж мэдээлсэн байна.

Сануулахад нийслэлийн авто замууд түгжирч, нийтийн тээврийн автобус иргэдийг хүлээлгэсэн байдалтай байгаа нь хотын даргын "Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна. Нийслэл хотод нийтийн тээвэр хүрдэггүй, алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэлийг энэ жил нээнэ. Богино шинэ чиглэлд дунд оврын 46 автобус явуулахаар авсан" гэсэн амлалт хэрэгжээгүйг харуулсан.

Улс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ