Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол тогтоох бүлэг газар дээрээ нислэгээр ажиллаж байна

Нөмрөгийн Дархан цаазат газрын захиргаанаас мэдээлснээр, түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Халхгол сумын төвөөс Нөмрөгийн дархан цаазат газар руу нислэгээр хүрч ажиллаж байна.
Тус дархан цаазат газрын 469.0 мянган га буюу 79.8 хувь нь түймэрт өртсөн бөгөөд хохирлыг үнэн зөв тогтоохын тулд бүх цэгт биечлэн очих шаардлагатай болсон байна. Машин техник явах боломжтой газраар явсан ч уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан тул цааш явах боломжгүй болжээ.
Шинжээчдийн баг нь авто тээврээр хүрэх боломжгүй, бартаа саад ихтэй цэгүүдэд хүрч түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор хамтран ажиллана.


Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Герман, Японы нийлбэрээс давлаа

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

