Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Герман, Японы нийлбэрээс давлаа

Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг энэ оны хоёрдугаар улиралд 116.6 тэрбум долларт хүрсэн нь Герман (52.3 тэрбум) болон Япон (50.6 тэрбум)-ы нийлбэрээс 13.7 тэрбум доллараар өндөр байна. Эдгээр гурван улсын харьцуулж болохуйц мэдээлэл 1996 оноос хойш бүртгэгдэж эхэлснээс хойш анх удаа ийм зүйл тохиолджээ.
Солонгосын Банк ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн гаргасан тоо баримтаар дэлхийн томоохон эдийн засагтай 36 орны дунд Хятад эхний байрт, Өмнөд Солонгос хоёрдугаарт бичигдсэн бол Герман гуравдугаарт, Япон дөрөвдүгээрт оржээ.
Хоёрдугаар улиралд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийн 28.4 тэрбум доллараас 88.3 тэрбум доллараар буюу 310 хувиар өссөн байна. Харин Герман, Японы үзүүлэлт тус тус 12, 5 хувиар өссөн байна.
Мэдээлэл, статистикийн яамны мэдээлснээр хагас дамжуулагчийн экспорт хоёрдугаар улиралд 113.89 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 181.6 хувиар өссөн бол гуравдугаар улиралд 148.02 тэрбум доллар болж, 218.7 хувиар нэмэгдэхээр байна. Энэ өсөлт нь хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэлтэй сервер, дата төвийн санах ойн чипийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой.
Олон Улсын Валютын Сангийн таамаглалаар энэ онд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орох бөгөөд 2027, 2028 онд 400 тэрбум доллараас дээш байх ч 2029 онд 295.7 тэрбум, 2031 онд 177.5 тэрбум доллар болж буурах төлөвтэй.
Шинжээчид хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт дэлхий даяар саарах, өрсөлдөгч орнуудын чипийн нийлүүлэлт нэмэгдэх зэргээр ашиг эрсдэлд орох боломжтой гэдгийг анхааруулж, аж үйлдвэрийн суурийг төрөлжүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын завсрын сонгууль хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын төлөв байдалд нөлөөлж, хагас дамжуулагчийн экспортод өөрчлөлт авчирч болзошгүй.
Холбоотой мэдээ

Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын суурийн ажил үргэлжилж байна

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол тогтоох бүлэг газар дээрээ нислэгээр ажиллаж байна

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

