Nvidia-гийн тэргүүн Казахстаныг физик хиймэл оюун ухааны дэлхийн төв болгох санал тавьжээ

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Казахстан улсад анх удаа зочих үеэрээ тус улсыг "физик хиймэл оюун ухаан" (Physical AI)-ы дэлхийн төв болгох санал дэвшүүлсэн тухай Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Аравдугаар сарын 23-ны өдөр Астана хотод ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хийсэн уулзалтын үеэр Хуан энэхүү саналаа танилцуулсан байна. Тэрбээр Казахстаныг хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, өргөнөөр нэвтрүүлэхэд чиглэсэн стратегийн зорилгыг өндрөөр үнэлж, салбарт амжилт гаргахад шинжлэх ухаан, математик, технологийн чиглэлээр гүнзгий мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд шаардлагатайг онцолсон байна.
"Бид Firebird AI KZ Ltd, Kazakhtelecom зэрэг Казахстаны компаниудтай түншлэлээ хөгжүүлж байгаа бөгөөд дэлхийн технологийн экосистемийн чухал оролцогч болсон Казахстаны анхны технологийн 'unicorn' (тэрбум доллароос дээш үнэлгээтэй стартап) болох Higgsfield компанийг дэмжин ажиллаж байна. Бидний хамтдаа хийж бүтээсэн зүйлс надад гүн сэтгэгдэл, бахархал төрүүлдэг" гэж Хуан хэлсэн байна.
Хариуд нь Токаев улс орныхоо хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө Nvidia компанийн тэргүүнд талархал илэрхийлж, АНУ-ын тус компанийн удирдлагын айлчлал хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Герман, Японы нийлбэрээс давлаа

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол тогтоох бүлэг газар дээрээ нислэгээр ажиллаж байна

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

