Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар 26 настай эмэгтэй А нь 10-р сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Тус газрын байршил нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т оршдог.
Онцгой байдлын байгууллага тухайн өдрийн 16:50 цагт дуудлагыг хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна.


Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

