Обама Трампыг Саддам Хусейн, бялууны дэлгүүртэй зүйрлэж шүүмжилжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө Охайо мужийн Кливлэнд хотод Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжих цуглаанд оролцохдоо Дональд Трампыг шүүмжилжээ.
Обама "Орчин үеийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй эмх замбараагүй байдал, харгислал, авлига, чадваргүй байдал үргэлжилсэн хоёр жилийн дараа та бүхэнд 'Одоо хангалттай' гэж хэлэх боломж ирлээ" гэж мэдэгдсэн байна.
Шатахууны үнийн өсөлт, амьжиргааны өндөр өртгийг Трампын засаг захиргаанд буруутгахдаа тэрбээр "Одоогийн ерөнхийлөгч хэд хэдэн буруу шийдвэр гаргасан. Хамгийн гол нь тэр хэний ч хүсээгүй, шаардлагагүй дайныг эхлүүлсэн" гэж хэлжээ.
Мөн ерөнхийлөгч амьжиргааны зардлыг бууруулахын оронд Цагаан ордны шинэ хүлээн авалтын танхим, хашаан дахь нисдэг тэрэгний буудал зэрэг барилгын ажилд анхаарч байгааг Обама дурдсан байна.
"Та бүхэн анзаарсан эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ тэр барилга байшин засварлах ажилд л хэт их анхаараад байх шиг байна. Тэр HGTV-ээр л гарах хэрэгтэй юм" гэж тэр хошигножээ.
"Хаа сайгүй алтлаг эд зүйлс харагдаж байна. Тэр Цагаан ордныг яг л Саддам Хусейн 'Cheesecake Factory' нээчихсэн юм шиг харагдуулж орхилоо"
Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирснийхээ дараа дотоод тохижилтыг эрс өөрчилж, алтлаг өнгийн чимэглэлээр дүүргэсэн гэж эх сурвалж бичжээ.
Обама сонгогчдыг эрт саналаа өгөхийг уриалж, "Хойшлуулж хэрэггүй, эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй" гэж хэлсэн байна. АНУ-ын аж үйлдвэржсэн хойд мужуудад урьдчилсан санал хураалт эхэлсэн байна.
Кливлэндийн дараа Обама Мичиган мужид очиж, Ардчилсан Намаас сенатад нэр дэвшигч Абдул Эл-Сайедтай хамт Детройт хотод болох цуглаанд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.
Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана

