Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэгт цус багадалт, амны хөндийн асуудал түгээмэл илэрч байна

AI мэдээ

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.

Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настан, 1, 6, 9, 12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдана. Энэ нь жил бүр явагдах аян гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлж байсан.

Цэцэрлэгийн гурван настай хүүхдүүдийн үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байгааг “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Батсүрэн мэдээлэв.

“Шүд цоорох, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амны суултын үрэвсэл, буйлны үрэвсэл гэх мэтчилэн үрэвслүүд их байна. Хоёрдугаарт цус багадалт орж байгаа. Биеийн жингийн хоцрогдлын бага зэргийн үзүүлэлт байсан” гэдгийг тэрбээр ярилаа.
Эрүүл мэндУншигчдад
0

Холбоотой мэдээ