Сэтгэл зүйч ЕБС, их сургууль, ажлын байранд шаардлагатай гэсэн судалгаа

Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20 жилд хөгжсөнөөр нийгэмд стресс, амьдралын хурдац, инфляц зэргээс үүдэн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдах болсон. Ялангуяа залуу үеийнхэн суралцах, ажиллах орчинд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтний хэрэгцээ өмнөхөөсөө нэмэгдсэн.
Ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн хөгжил, төлөвшил, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий боловсролын сэтгэл зүйчтэй байхыг албан ёсоор заасан. Үүний дагуу Боловсролын яам үндэсний хэмжээнд сэтгэл зүйчдийг бэлтгэж, сургуулиудад олноор нь томилон ажиллуулж эхэлсэн.
Их дээд сургуульд элсэн орж буй залууст бие даан амьдрах, сургалтын ачааллаа тохируулах, нийгмийн харилцаанд оролцоход сэтгэл зүйн томоохон сорилт тулгардаг.
Олон улсын эрүүл мэндийн байгууллага UnitedHealth Group-ийн 2026 оны судалгаанд 18–28 насны залуус хамрагдсан бөгөөд их сургуулийн оюутнуудын 69% нь сүүлийн нэг жилд сэтгэл зүйн доголдол, стресс, түгшүүртэй тулгарсан нь сурдаггүй үе тэнгийнхнээсээ 54%-аар өндөр үзүүлэлттэй гарчээ.
АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмээс хийсэн судалгаагаар 1-р курсийн оюутнуудын 75.4% нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай (стресс, түгшүүр, нойргүйдэл гэх мэт) болох нь тогтоогдсон.
Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан оюутнуудын 93% нь уг үйлчилгээг үр дүнтэй гэж дүгнэсэн ба тэдний 43% нь сурлагын амжилтаа 15–25%-иар ахиулж, сургуулиа хаях эрсдэл эрс буурсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд өнөөдрийн байдлаар 116 мянга гаруй хувийн хэвшил болон бусад байгууллага үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. 2015 онд Yomly байгууллагын хийсэн судалгаагаар нийт ажилчдын 84% нь ажлын байрандаа сэтгэл зүйн ямар нэгэн хямралтай нүүр тулж, ажлаас халшрах хам шинж илэрсэн байна.
Эдгээр судалгаанаас үзэхэд зөвхөн ЕБС төдийгүй их дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад сэтгэл зүйч ажилласнаар ажил, хичээлийн бүтээмж нэмэгдэж, тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажиллах боломж бүрдэх юм.
Ч.Амирлан
Холбоотой мэдээ

Говьсүмбэр аймаг тэмбүүгээр "тэргүүллээ"

Улаанбаатарт томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрчээ

УИХ тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, амт, үнэрийг хориглов

Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгалт хийж, 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ

Тамхины хяналтын хуульд 13 жилийн дараа өөрчлөлт орж, вэйп янжууртай ижил зохицуулалтад орлоо

