Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн форум өнөөдөр болно

Өнөөдрийн үйл явдлын хуваарьт Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн форум багтсан байна. Форум 25-р эмийн сангийн Gemmall-ийн хойд талд, Evento complex-д болно.
Мөн Төрийн ордонд 10:00 цагт МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
"Үндэсний мэдээллийн төв"-д 11:30 цагт "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт Бээжинд аяллын компани ажиллуулдаг Монгол Улсын иргэн С.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:30 цагт УИХ-ыг тараах тогтолцооны өөрчлөлт хийх иргэдийн нэгдлээс Монгол Улсын ҮХЦ-д УИХ-ын 126 гишүүн хууль бус УИХ болох талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

