Солонго 1,2 хорооллын түрээсийн сонгон шалгаруулалт аравдугаар сард

Түрээслэх болон түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" орон сууцны хорооллын сонгон шалгаруулалтыг аравдугаар сард явуулж, 2026 онд багтаан иргэдийг орон сууцанд нь оруулна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдлээ.
"Бичиг цаасны ажил нэлээдгүй байгаа. Холбогдох газруудтайгаа үүрэг даалгавар өгөөд аравдугаар сардаа багтаагаад сонгон шалгаруулалтаа явуулна. Засгийн газрын хуралдаанаар оруулж журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүд бэлдэж байгаа" гэж тэрбээр хэллээ.
Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг иргэдийн орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалгааны ажлыг хийж байгаа аж. Түүнчлэн "Улсын комисс хүлээж авсан. Гүйцэтгэгч компани гадна гэрэлтүүлэг, замын ажлаа хийж байна. Аравдугаар сарын 15 буюу энэ долоо хоногт дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ ондоо багтааж айлуудаа оруулна. Метр квадратын үнэ эцэслэгдээгүй байна" гэж Э.Бат-Амгалан нэмж хэлэв.
Мөн "Солонго 1,2" төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч байгаа тул албан ёсны эх сурвалжгүй мэдээлэлд итгэж, захиалга өгөх зэрэг аливаа үйлдэл хийхгүй байхыг иргэддээ сэрэмжлүүллээ. Бүртгэл эхлэхтэй холбоотой албан ёсны мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон "ТОСК" ТӨХХК-ийн цахим хуудсанд байршуулна гэж мэдэгдлээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

