Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

AI мэдээ
Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд 11:00 цагт Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хуралд сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явц, хамрагдалт болон зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар мэдээлэл хийнэ.

Уг үзлэг, эрт илрүүлгийг энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн байна.

Мөн өдөр Төрийн ордонд 11:00 цагт АН-ын 4/11 хэвлэлийн хурлаар Оюутолгойн 34%-ийн ногдол ашгийн 3.0 их наядаас 2.0 их наядыг нь иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд 10:00 цагт болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 09:00 цагт Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шав тавих ёслол болж байна.

Чингис хаан үндэсний музейн 7-р давхрын хурлын танхимд 09:00 цагт "Олон улс судлал-2026: Монголын Солонгос судлал" эрдэм шинжилгээний хурал болно.

Эрүүл мэндУншигчдад
0

Холбоотой мэдээ