Шинэ хаягт бүртгүүлсэн өрхүүд түлшний мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдан борлуулж байна.
Иргэд Хотула аппликэйшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авдаг бөгөөд нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрх нь нээгддэг байна.
Харин Улаанбаатар хот дотор шилжилт хөдөлгөөн хийж Хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн, өрх тусгаарлаж шинэ хаягт бүртгүүлсэн айл өрхүүд «Тавантолгой түлш» компанийн дуудлага харилцааны 7011-9400 дугаарт хандан мэдээллээ шинэчлүүлэх ёстойг мэдээлэв. Ингэснээр тухайн шилжиж очсон байршлын ойролцоох борлуулалтын цэгүүдэд бүртгэлтэй болох аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

