Ойрхи Дорнодод зорчих иргэдэд Элчин сайдын яамнаас анхааруулга өглөө

Саудын Арабын нийслэл Рияд дахь Хаан Халидын Нэрэмжит олон улсын нисэх буудал өнгөрсөн Бямба гарагт Йемений босогчдын агаарын цохилтод өртөж, 12 хүн амь насаа алдаж, 309 хүн шархадсан байна.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт оршин сууж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэдэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зөвлөмж гаргажээ.
Тус яамнаас иргэдэд дараах зөвлөмжийг өгсөн:
- Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгаж, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;
- Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах;
- Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авах;
- Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд тухайн орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх;
- Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах.
Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтой.
Түүнчлэн Саудын Арабын Хаант Улсад түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгаж, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зөвлөлөө.
Мөн ЭСЯ-тай байнгын холбоотой байх утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллээ өгөх, шаардлагатай үед тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах, мэдээллийг зөвхөн төр, засгийн байгууллагуудын албан ёсны мэдээллийн хэрэгслээс авах, суугаа орны төрийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд дагаж мөрдөхийг анхааруулжээ.
Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас: +971585272134 болон цахим шуудан: abudhabi@mfa.gov.mn зэргээр холбогдох боломжтой.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

