Нөмрөгийн ДЦГ-ын түймрийг унтраахаар цаг агаарт нөлөөлөх ажиллагаа эхэлжээ

Өнгөрсөн сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт ой хээрийн түймэр гарсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд 3 хоног ажилласан ч галыг цурамд оруулж чадаагүй байна.
Тиймээс Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 экспедиц дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсийн онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсийн www.icc.mn цахим хуудаснаас шинэчилсэн мэдээллийг давтамжтайгаар авах боломжтой. Aqua болон Suomi-NPP хиймэл дагуулын зураг 15 цагт шинэчлэгдэнэ гэж мэдээлэв.
Хуурайшлын улиралд ногоон бүсэд зорчиж буй хэн бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

