Нийслэлд долоо хоногт галын 57 дуудлага бүртгэгдэж, 3 иргэний амь нас аварчээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 57 дуудлага бүртгэгдсэн. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3 иргэний амь нас, 133.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлснээр, галын дуудлага мэдээллийн 58 хувийг ил гал, 20.7 хувийг цахилгаан ашиглалт, угсралтын буруу, 7 хувийг яндангийн цонолт, 14.3 хувийг бусад шалтгаан эзэлж байна.
Мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг өгчээ:
- Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
- Намрын хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахаас сэргийлэх
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

