Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсоныг анхааруулав

2026 оны намар хүрэн баавгай үзэгдсэн байршлуудыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн хамтран нэгтгэн зурагжуулсан байна. Мэдээллийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэргээс шалтгаалан хүрэн баавгай үндсэн тархац нутгаасаа шилжин, айл өрх, зуслан, суурьшлын бүсэд үзэгдэх тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Монгол оронд газар зүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг. Тэдгээр нь Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархжээ.
Хүрэн баавгай үндсэн тархац нутгаасаа 130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна. Зурагт үзүүлсэн мэдээллээс үзэхэд хүрэн баавгай Монголын хойд, төвийн ойт болон ойт хээрийн бүсүүдэд илүү үзэгджээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

