Чингис хаан Үндэсний музейд Рафаэл, Бернинигийн бүтээлүүд дэлгэгдлээ

AI мэдээ
Чингис хаан Үндэсний музейд Рафаэл, Бернинигийн бүтээлүүд дэлгэгдлээ

«Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини» тусгай үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо. Итали улсаас авчирсан энэхүү үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарыг хүртэл үзэгч олонд толилуулах юм.

Үзэсгэлэнгээр Италийн сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг уран зураач Рафаэл Сантигийн хөрөг уран зураг, Барокко урлагийг үндэслэгч, алдарт уран барималч Жан Лоренцо Бернинигийн «Нептун» хүрэл баримлыг үзэгч олонд толилуулж байна.

Рафаэл Сантигийн хөрөг нь биеийн илүү хөдөлгөөн хийгээгүй, зөвхөн нүднийхээ харцаар өөрийн хүчирхэг байдлыг харуулсан гайхалтай зохиомж, шийдэл, арга ажиллагаатай зураг юм. Олон зууны туршид урлаг судлаач, сонирхогчид энэ зургийг гайхан биширсээр ирсэн. Зөвхөн нүдний харцаар хүний дотоод мөн чанар, хүчирхэг байдлыг илэрхийлж болдгийг Рафаэл өөрийн арга барил, авьяас билгээр харуулсан билээ.

Бернинигийн «Нептун» уран баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүр юм. Барокко урлагийн урсгалд харьяалагддаг энэхүү бүтээл нь маш хүчирхэг бие бялдартай, хурц ширүүн хөдөлгөөнтэй тэнгисийг эзэгнэгч бурхны уур хилэн, догшин дүр төрхийг царай төрхөд нь хүртэл маш нарийн дүрсэлж харуулсан онцгой уран бүтээл юм.

Нэг нь уран зураг, нөгөө нь хүрэл уран баримал хэдий ч хоёр бүтээл хоёулаа ХҮЧ хэмээх ойлголт дээр төвлөрсөн — Чингис хаан Үндэсний музейн куратор Ж.Дархижав

Уншигчдад
2

Холбоотой мэдээ