Булган, Төв, Сэлэнгийн зарим суманд нойтон цас орж, цасан шуурга шуурна

AI мэдээ
Булган, Төв, Сэлэнгийн зарим суманд нойтон цас орж, цасан шуурга шуурна

Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах юм байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

Маргааш буюу 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулав.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ