Архи уусны улмаас амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг саатуулжээ

Архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг өнгөрсөн хоногт түр саатуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газар мэдээлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад архинаас хамааралтай 140 мянга гаруй хүн байгааг өмнө нь мэдээлж байжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд танхайрах үйлдлийн шийтгэлийг тодорхойлсон. Хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, олон нийтийг үл хүндэтгэх аргаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Мөн хуулийн 5.3 дугаар зүйлд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдлийг зохицуулсан. Шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол сануулах, эсхүл тавин нэгжээс нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжээс нэг мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.


Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

