«Монгол төрийн тамга» хөшөөний суурийг шинэчлэхээр нурав

Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд байрлах «Монгол төрийн тамга» хөшөөний суурийг өнөөдөр нураалаа.
Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тус хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэх зорилгоор нураасан байна. «Засварын ажил дуусмагц хөшөөг буцаан байрлуулна» гэж тэрбээр хэлэв.
«Монгол төрийн тамга» хөшөөг 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон тухайн байрлалд босгосон юм.
Хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулсан байдаг.
Холбоотой мэдээ

Хилийн боомтууд 11 дүгээр сард хэдэн өдөр түр хаах вэ

Шатахууны шуурхай штаб: ОХУ-ын импорт хэрэглээг бүрэн хангахгүй байна

Anthropic IPO-д хүсэлтээ өгч, үүсгэн байгуулагчид тэрбумтнууд болох төлөвтэй

Орон сууцны залилан: 2,208 иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хэрэг бүртгэгдэв

Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна

