Баянхошуунд «цайны цаг» зогссон автобусны жолооч нарыг 25,000 төгрөгөөр торгожээ

Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа гарч, «цайны цаг» хэмээн олноороо зэрэг зогссон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллийн мөрөөр Авто тээврийн хяналтын байцаагчид шалгалт хийж, жолооч нарын буруутай болохыг тогтоосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д заасны дагуу тэдэнд хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгийн торгууль ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байхыг сануулсан байна. Зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Харин өнөөдөр (2026.10.26) нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэлд нэг талдаа гарч хүлээгдэл үүссэн байна. Дарь-Эхийн ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдсэн гэж тайлбарлажээ.
Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж, богино эргэлтээр автобусыг эргүүлж, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна гэж Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Иргэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаарх санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар холбогдож хэлэх боломжтой.
Холбоотой мэдээ

Хилийн боомтууд 11 дүгээр сард хэдэн өдөр түр хаах вэ

Шатахууны шуурхай штаб: ОХУ-ын импорт хэрэглээг бүрэн хангахгүй байна

Anthropic IPO-д хүсэлтээ өгч, үүсгэн байгуулагчид тэрбумтнууд болох төлөвтэй

Орон сууцны залилан: 2,208 иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хэрэг бүртгэгдэв

Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна

