Арваннэгдүгээр сард агаарын температур ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй

AI мэдээ
Арваннэгдүгээр сард агаарын температур ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй

Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх ч агаарын температур огцом буурч, цочир хүйтрэх магадлалтай гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.

Гол хүйтрэлт нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ажиглагдах төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй гарчээ.

Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөлөө.

Агаарын температур

Арваннэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг байна.

2026 оны арваннэгдүгээр сард агаарын дундаж температур:

  • Баруун аймгуудын нутгаар: Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
  • Төвийн аймгуудын нутгаар: агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
  • Зүүн аймгуудын нутгаар: агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
  • Говийн аймгуудын нутгаар: агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Хур тунадас

Арваннэгдүгээр сард олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм цас ордог байна.

2026 оны арваннэгдүгээр сард:

  • Баруун аймгуудын нутгаар: хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
  • Төвийн аймгуудын нутгаар: хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.
  • Зүүн аймгуудын нутгаар: хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.
  • Говийн аймгуудын нутгаар: хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ