Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн мөнгөн эдлэл хураагджээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр, түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, хадгалсан зөрчлийг илрүүлэн шалгасан байна.
Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчигчдийн эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг, 1 ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авч, түр хадгалж байгаа аж.
Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу торгууль оногдуулж, төлүүлсэн байна.
Соёлын яамнаас иргэдэд түүх, соёлын биет өвийг хамгаалах, зөрчил гаргахгүй байхыг зөвлөв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

