Зеленский: Оросын тэнгэр бүхэлдээ аюултай болж байна

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу есдүгээр сарын 3-нд олон улсын агаарын тээврийн компаниудад мэдэгдэл хүргүүлж, Оросын агаарын орон зайг хааж байгааг зарлалаа. Тэрбээр Оросын агаарын орон зайг ашигладаг агаарын тээврийн компаниуд, даатгалын компаниуд, Оросын гол нисэх буудлуудыг ашигладаг хүн бүрт анхааруулга өгсөн байна.
“Оросын тэнгэр бүхэлдээ аюултай болж байна” гэж Зеленский мэдэгдсэн юм. Үүний дараа Украин улс НҮБ-д агаарын тээврийн эрсдэлийн талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг мэдэгдлийг “төрийн оролцоотой терроризмын тунхаглал” гэж буруушаасан байна.
Түүнчлэн Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагад өгсөн мэдэгдэлдээ Оросын агаарын орон зай иргэний нислэгт аюултай болж байгааг анхааруулсан аж.
“Бид санамсаргүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. Дайн Орос руу буцаж байна” гэж тэр бичжээ.
Украины агаарын цохилт эрчимжсэнээс хойш Москва хотын нисэх буудлуудын үйл ажиллагаа байнга тасалдах болсон. Лхагва гарагт тус буудлаар дамжих хэд хэдэн нислэг цуцлагдсан байна.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Тэд биднээс яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ бид террористуудтай хэлэлцдэггүй” гэж хэлсэн юм.
Өрнөдийн ихэнх агаарын тээврийн компаниуд Украины дайнтай холбоотойгоор Оросын агаарын орон зайг ашиглахаа больсон бол Турк, Хятад зэрэг орны тээвэрлэгчид ашигласаар байгаа нь Ази, Европ хоорондын замыг товчилж, зардал хэмнэдэг гэж үздэг.
Украин улс 2014 онд Оросын пуужинд өртөж Малайзын агаарын тээврийн компанийн нисэх онгоц осолдож, 298 хүний амь үрэгдсэн билээ. Өнгөрсөн онд НҮБ-ын иргэний нислэгийн байгууллага энэхүү осолд Оросын талыг буруутгасан дүгнэлт гаргаж байсан бол 2024 онд Оросын агаарын зэвсэгт хүчин Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоцыг санамсаргүй унагаж, 38 хүний амь эрсэдсэний дараа Путин уучлал гуйж байв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

