Зеленский АНУ-ын элч нартай уулзсаны дараа дайн өвөл хүртэл үргэлжлэхийг анхааруулав

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч нартай анхны уулзалт хийсний дараа дайн ирэх өвөл хүртэл үргэлжлэx төлөвтэй болсныг анхааруулжээ.
Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар Бямба гарагт Москвад Владимир Путинтэй уулзсаны дараа Киевт ирж, Зеленскийтэй уулзсан юм. Талууд уулзалтын үр дүнд өөдрөг үнэлгээ өгсөн ч дайныг зогсоох ахиц гаргаснаа зарлаагүй.
Зеленский хэлэхдээ, Америкийн түншүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадна гэдэгт найдлагатай байгаа ч, дайн ирэх өвөл хүртэл үргэлжилбэл Европын түншүүдэд найдах хэрэгтэй болно гэж мэдэгджээ.
Уулзалтад Франц, Германы төлөөлөгчид нэмж оролцсон. Украины эх сурвалжууд АНУ-ын элч нар дайныг дуусгах бодитой санал танилцуулж, Зеленский тэдэнтэй дахин уулзахаар тохиролцсон гэж мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

