Засгийн газрын хурлаар С.Амарсайхан болон харьяа байгууллагын удирдлагуудыг чөлөөлжээ

AI мэдээ
Засгийн газрын хурлаар С.Амарсайхан болон харьяа байгууллагын удирдлагуудыг чөлөөлжээ

Төрийн ордонд өнөөдөр болж буй Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй

гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэр тэрбээр "гэтэл төрийн цэргийн мөрдөстнүүд бүгд хууль бус үйл ажиллагаа хийсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг хууль бусаар авахаар, хулгай дээрмээ илчлэгдэхээс айн бүлэглэж ийм ажил хийсэн" хэмээн ярьсан.

Улс төрХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ