Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтерийн насны хязгаар тогтоолоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, цахилгаан дугуй, мопедтой холбоотой өөрчлөлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оруулахаар шийдвэрлэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ талаар "Улсын хэмжээнд 34,000 орчим мопед, скүүтер, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч найман аж ахуйн нэгж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтерийн хамааралтайгаар осол, гэмтэл нэмэгдэж байна. 2025 онд 200 орчим хүүхэд залуус гэмтсэн бол энэ онд 330 болж нэмэгдсэн байна. Зохицуулалтыг зөв болгох зайлшгүй шаардлагатай" гэв.
Насны хязгаар
- 10 хүртэл настай хүүхдийг харгалзан хүнгүйгээр хөдөлгөөнд ямар нэг байдлаар оролцуулахгүй,
- 10-16 насны хүүхдүүд явган хүний болон дугуйн замаар унана,
- 18 наснаас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна.
Мөн сайд "Өмнө батлагдсан хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлтөөр бүрдүүллээ. Мөн хариуцлагыг тодорхой тусгасан" гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

