Зам, Тээврийн Яам өвлийн дугуйг солихыг зөвлөж байна

AI мэдээ
Зам, Тээврийн Яам өвлийн дугуйг солихыг зөвлөж байна

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул өвлийн дугуйгаа сольж, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаахыг Зам, Тээврийн Яамнаас зөвлөж байна.

Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг.

Мөн өвлийн дугуйн арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог тул өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ