Залуус нэгдэж "Реформ" клуб байгуулж, анхны уулзалтаа хийлээ

Монгол Улсад реформ хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил дор нэгдсэн залуус "Реформ" клуб байгуулж, бямба гарагт анхны уулзалтаа хийсэн байна. Тэд хоосон хийрхэл, хуурай шүүмжлэл биш бодит шийдэл, мэргэжлийн байр суурь, нэгдмэл үнэт зүйл, цэгцрэх үйл явцыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.

Намууд доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн системийг гацааж, нийгмийн хэт туйлшрал гаарч, авлига, хүнд суртал, шударга бус байдлыг үл тэвчих иргэдийн бухимдал нэмэгдсээр байгааг клубыг үүсгэн байгуулагчид онцолжээ. Энэ бүхний эцсийн хохирогч нь иргэд, үр хүүхэд гэж тэд үзэж байна. Бидний ирээдүй үүний төлөөсийг төлөх ёсгүй гэсэн байр суурьтай байна.
Уулзалтад оролцсон залуус асуудлыг зөвхөн шүүмжлээд өнгөрөхгүй, харин реформын бодит санал, шийдэл гарган бодлого тодорхойлох түвшинд идэвхтэй оролцож, хүчтэй нөлөөлөх цаг нь болсон гэж үзжээ. Нийгэм, улс төр, эдийн засаг, намуудын шинэчлэлээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, технологи хүртэл Монголын ирээдүйд, иргэн бүрт хамаатай асуудлуудыг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, хамтын хүчээр шийдэх нь тэдний гол зорилго гэж анхны уулзалтаараа тодорхойлжээ.


"Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй, харин бид өөрсдөө хийх ёстой. Чиний, таны, бидний оролцоо л нийгэмд гэрэл асаах болно"
хэмээн клубийнхэн онцоллоо.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

