Залуучууд нийтийн тээврээр зорчихоос эмээх болжээ

AI мэдээ
Залуучууд нийтийн тээврээр зорчихоос эмээх болжээ

Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүйн улмаас залуучууд автобусанд суухаас халшрах хам шинжтэй болж байна. Ялангуяа "хурц тод introvert" хүмүүсийн хувьд дүүрэн хүнтэй үед хүмүүстэй шүргэлцэх, хажууд суугаа хүндээ бууя гэдгээ яаж хэлэх үү, юмнаас барьж чадалгүй унавал яах уу, автобусны карт уншихгүй байх вий гэх мэт олон асуудал тулгардаг байна.

Иймэрхүү асуудлаас болоод залуус нийтийн тээврээр зорчихоос эмээх, цааргалах үзэгдэл сүүлийн үед нэлээд ажиглагдах болсон. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд ч "Transit Anxiety" буюу нийтийн тээвэртэй холбоотой сэтгэл зүйн түгшүүр хэмээн яригдаад байгаа юм.

Залуус автобусанд суухаас айдаг гол шалтгаанууд нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг.

  • Үе хоорондын үл ойлголцол: Зарим ахмад настан залуусыг сууж байхыг хараад "хүндэтгэлгүй, соёлгүй" гэж олны өмнө чанга дуугаар зэмлэдэг. Биед нь зөвшөөрөлгүй халдах зэрэг нь сэтгэлзүйн "шок" буюу танихгүй хүнд олны өмнө загнуулах, бусдын хараанд өртөх нь залууст дарамт болдог.
  • Нэг хүний хувийн амьдралыг нийтээрээ сонсон хамаг л жаргал зовлонг нь хуваалцах нь холгүй. Утсаараа чанга чанга ярин, нэгнийхээ шаардлагыг биелүүлдэггүй.
  • Бууж амжаагүй байхад хаалга хаагдахад "бууя" гэдгээ хэлж чадахгүйгээс болж буудал хэтэрч явах тохиолдол ч зөндөө байдаг байна. Зарим үед "энд хүүхэд бууж амжаагүй байна" гэж өмнөөс нь хэлж өгдөг эгч нарт баярладаг гэнэ шүү.
  • Хэт давчуу орчинд шахцалдах, хэн нэгэн биед хүрэхэд нь эвгүй байдал үүсдэг. Ялангуяа өсвөр насны охидууд сурагчийн юбкатайгаа явж байхад нь сөхөж харах, удаан ширтэх зэрэг нь маш таагүй, тухгүй мэдрэмжийг төрүүлдэг.
  • Автобус гэнэт тоормослох үед унаж гэмтэх, нэгнээ дарах эрсдэлтэй.

Энэ мэт асуудлууд нийтийн тээврээр зорчих хүний тоог бууруулж, түгжрэлийг нэмэх нэг шалтгаан болж байна. Тиймээс иргэн та нийтийн тээврээр зорчихдоо бусдад хүндэтгэлтэй хандаарай.

Б.Ариунжаргал

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ