Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас авчирчээ

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулж, оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг 2026 оны есдүгээр сарын 23-ны 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол болон Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгуулсан.
Түүнийг мөн өдрийн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг танилцуулаад цагдан хорих 461 ангид шилжүүлсэн байна.
Д.Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байхдаа тус группийн барьсан төслүүдээс байр зарна гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн.
Тодруулбал, тэрбээр эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2014 оноос "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг.
Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан. 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон.
Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

