З.Мэндсайхан: 2027 оноос Оюутолгой төслөөс ногдол ашиг авч эхэлнэ
Оюутолгойн төслөөс 2027 оноос эхлэн ногдол ашиг авах болсон гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.
Тэрээр Оюутолгойн гэрээтэй холбоотой хоёр ажлын хэсэг ажилласныг дурдсан. Нэг ажлын хэсгийг Г.Дамдинням, нөгөөг нь өөрөө ахалсан бөгөөд хоёр ажлын хэсгийн шийдэгдсэн ажлын хүрээнд хувь нийлүүлэгч нарын гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан гэв.
Г.Дамдинням сайдын ажлын хэсэг менежментийн төлбөрийг 50 хувь бууруулсан. Манай ажлын хэсэг зээлийн хүүнд хэмнэлт хийсэн. Зээлийн бүтцийг эргэн харах хугацааг хувь нийлүүлэгч нарын гэрээгээр 7 жил тутамд нэг ярих байсныг гурван жил тутам ярихаар болгосон.
Ингэснээр цаашид үе үеийн Засгийн газар Рио Тинтотой гурван жил тутамд хувь нийлүүлэгч нарын гэрээний санхүүгийн асуудлыг сайжруулах, боловсруулах боломж бүрдэж байна гэж тэрээр тайлбарлав. Мөн богино давтамжтайгаар санхүүгийн бүтцийг сайжруулах, дэд эрэмбийн зээлүүдийг ахин санхүүжүүлэх, шаардлагатай санхүүгийн арга хэрэгслийг хэрэглэх боломж нээгдсэн гэв.
Мөн 2027 оноос эхлэн ногдол ашгийг Оюутолгой төслөөс Монгол Улс авахаар болсон.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

