Ёкозүна Оносато Эзэн хааны цомыг зургаа дахь удаагаа хүртэв

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн ёкозүна Оносатогийн ялалтаар өндөрлөлөө.
2025 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээс хойш Оносато таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй. Гэмтлийн улмаас гуравдугаар сарын тэмцээний тав дахь өдрөөс, тавдугаар сарын тэмцээнийг бүтэн өнжсөн бол долдугаар сарын тэмцээнд дөнгөж ес ялсан билээ.
Энэ сарын тэмцээний дөрөв дэх өдөр Такаясүд, 13, 14 дэх өдөр озеки Киришима Б.Лхагвасүрэн, Котозакүра нарт ялагдсан.
Ингэснээр сүүлийн өдөр озеки Аонишикитай хийсэн барилдаанаар ялагч тодрох болов. Япон ёкозүна унасан тохиолдолд нэмэлт барилдаан хийх байсан бөгөөд Оносато Аонишикиг ялснаар аваргын цом хүртлээ.
Ёкозүнагийн болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэн, озеки цолын болзол сонссон Атамифүжи нар дөнгөж найм ялсан.
Монгол бөхчүүдээс жонокүчи зиндаанд Жошоюү А.Сосорхүү долоон даваатай түрүүлжээ.
2026 оны тавдугаар сарын тэмцээнээс хойш жүрюү зиндаанд хүч үзэж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил сүүлийн хоёр тэмцээн дараалан ес, 10 ялснаар ирэх башёд дээд зиндаанд эргэн ирэх болзлоо хангалаа.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

