Японы Гадаад хэргийн сайд айлчлан, нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг хэлэлцэнэ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад есдүгээр сарын 3-4-нд айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзахаар төлөвлөжээ.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал төсөл болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хэрхэн өргөтгөх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн нөхцөлийг тохирох юм байна. Мөн эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцах аж. Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлснээр, Японы тал эхний ээлжид эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэж үзэж, хоёр талын тохиролцоогоор шинэ төсөл хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, одоо байгааг бэхжүүлэх зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард төр-хувийн хэвшлийн хамтарсан уулзалт зохион байгуулахаар болжээ. Японы ГХ-ийн сайдын айлчлал нь хоёр улсын эдийн засаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг лавшруулах ач холбогдолтой гэж үзжээ.
Монгол, Японы хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улс 2022 онд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

