Япон Оросоос шинэ хөшөөгөө буулгахыг шаарджээ

Японы ерөнхий сайд Санае Такаичи бямба гарагт Оросын Хабаровск хотод нээгдсэн ялалтын хөшөөг буулгахыг шаарджээ.
Дурсгалт хөшөөнд Японы төрийн бэлгэдэл болох 16 дэлбээтэй хризантем цэцгийн сүлдийг Зөвлөлтийн цэрэг эвдэж буйг дүрсэлсэн байна. Энэ бэлгэдлийг эвдэж буйг харуулсан хөшөөг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэж Такаичи мэдэгдсэн.
Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги мөн ийм хөшөө босгосонд харамсал илэрхийлж, хоёр талын харилцаанд хор хохиролтойг анхааруулсан.
Орос улс дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсны ойг тохиолдуулан хөшөөг пүрэв гарагт нээсэн. Япон улс 1945 онд есдүгээр сарын эхээр бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурж байв.
2023 онд Орос улс есдүгээр сарын 3-ны өдрийг “Милитарист Японыг ялсан өдөр ба Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн өдөр” болгон өөрчилсөн юм.
Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Японтой маргаантай Курилын арлуудын нэгэнд анх удаа очсон нь Токиогийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Япон улс Украинд халдсан Орост хориг арга хэмжээ авахад нэгдсэн нь хоёр улсын харилцааг муутгасан.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

