Яармагийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуулахад бэлэн болжээ

AI мэдээ
Яармагийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуулахад бэлэн болжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн чиглэлд авто замын түгжрэл ихээхэн тулгардаг. Энэ зун уг чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчих нөхцөлийг бүрдүүлж, тэмдэг, тэмдэглэгээ болон камерын системийг суурилуулсан байна.

Ингэснээр Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулж, туршихад бэлэн болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Тус газраас авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус зорчих боломж олгохыг уриалсан байна.

Чингисийн өргөн чөлөөний авто замыг нийтийн тээврийн нэгдүгээр эгнээтэй болгох зорилгоор Яармагийн гүүр-Энхтайвны гүүрний буцах эргэлтийн замын өргөтгөл шинэчлэлд 2025-2026 онд нийслэлийн төсвөөс ₮10.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.

Одоогийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчиж байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ