Яармаг–Хархорины дүүжин тээвэр 12 сард ашиглалтад орно

Яармагаас Хархорин хүртэлх 4.2 км замыг 11 минутад туулах дүүжин тээврийн барилга угсралтын ажил 95 хувьтай явж байна. Төсөл 12 сардаа багтаад ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
12 сарын 15-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Энэхүү төслийг нийт гурван шатны комисс хүлээж авахаараа онцлогтой. 12 сардаа багтаад ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
— Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр
Дүүжин тээвэр нийт 98 кабинтай, нэг кабинд 8-10 хүн суух багтаамжтай. Хурд нь 21 км/ц бөгөөд түгжрэлийн үед машинаар нэг талдаа 2 цаг явдаг зайг 11 минутад туулна.
Төслийг Франц улсын Пома групп гүйцэтгэж байна.
Дүүжин тээврийн төслийг Франц улсын Пома групп гүйцэтгэж байгаа. Энэхүү групп нь 80 гаруй жилийн туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
— Төслийн менежер Ж.Лхагвадорж

Иргэдийн дунд дүүжин тээврийн аюулгүй байдалд эргэлзэх хандлага байгаа ч төслийг гүйцэтгэгчдийн зүгээс энэ тал дээр итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Төсөл амжилттай хэрэгжвэл дараагийн байршилд суурилуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

