Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монголд албан ёсны айлчлал хийж эхэллээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2026 оны 09 дүгээр сарын 09-нд хүрэлцэн ирсэн.
Тэднийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа Элчин сайд Г.Хулан нар угтан авчээ.
Айлчлал 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хугацаанд УИХ-ын дарга С.Бямбацогт, Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.





Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

