Валют солиулах нэрийдлээр 93.9 сая төгрөг залилжээ

AI мэдээ
Валют солиулах нэрийдлээр 93.9 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага бүртгэгдсэн. Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Л” юань солиулах зорилгоор фейсбүүк зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг шалгаж байна. Цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч байж болзошгүй тул санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Нийгэм, эдийн засаг
1

Холбоотой мэдээ