Увс аймгийн тариан талбайд хонин тоодог шувууны намрын судалгаа хийгдлээ

Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд хонин тоодог шувууны намрын судалгааг аравдугаар сарын 01-09-нд хийж гүйцэтгэсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Судалгааг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран гүйцэтгэсэн байна.

Баруунтуруун сумын тариан талбай нь Монгол орны баруун бүсийн нүүдлийн шувуудын хувьд чухал газар нутаг бөгөөд хонин тоодог, хархираа тогоруу, бор галуу, хондон ангир зэрэг шувуудын намрын нүүдлийн үедээ бууж амардаг газар юм.

Судалгааны үеэр 130 орчим бодгаль хонин тоодог, 4,500 орчим бодгаль хархираа тогоруу тоолж бүртгэн, 10 бодгаль хонин тоодгийн нүүдэл шилжилт хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор сансрын дамжуулагч суурилуулсан байна.


Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

