Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

AI мэдээ
Увс аймгийн Тариалан суманд 26 настай эмэгтэй малаа хайж яваад сураггүй болжээ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн "Маш" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь өчигдөр өглөөний 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 16:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Эмнэлгээс эмч, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

Өчигдөр орой 19:35 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр өглөөний 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аравдугаар сарын 20 буюу өчигдөр Увс аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурсан байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
12

Холбоотой мэдээ