Уулын замын дагуух 1.5 км явган хүний болон дугуйн замын 560 метр нь хучигджээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд уулын замын дагуу явган хүний болон дугуйн зам барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 560 метр замын хучилтын ажил дууссан байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр, тус замын урт 1.5 км, зорчих хэсгийн өргөн 3.5 м бөгөөд авто зам болон явган хүний замын эгнээг тусгаарлах тоног хайс, иж бүрэн гэрэлтүүлэгтэй хийгдэхээр төлөвлөгдсөн.
Тендерт "ЗГБ холдинг" ХХК шалгарч, гэрээ байгуулан далан, суурь байгуулах, явган хүний болон дугуйн замын хашлага суурилуулах, гэрэлтүүлгийн суурь суулгах, цахилгааны кабель татах, туузан хайс суурилуулах, хана цутгах ажлуудыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 560 метр замын хучилтын ажлыг дуусгаад байна
Уулын зам дагуух 1.5 км явган хүний болон дугуйн замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төсвөөс зарцуулах төсөвт өртөг нь 3.9 тэрбум төгрөг байна.
Холбоотой мэдээ

📺 “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГИЙН ХЭСГЭЭС:

Сүү ХК шинэ үйлдвэрээ нээж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв

Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэрэгт давж заалдах шүүх хурал боллоо

Сангийн сайд: Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн хуулиар зохицуулж, эрчим хүчийг шийднэ

«Цагаан хадны өнгө» баримтат кино Улаанбаатарт нээлтээ хийлээ

