Усны ослын улмаас он гарсаар 82 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын 2-ны байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсанаас 25 нь хүүхэд байна. Амь насаа алдсан хүмүүсийн 14.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос болжээ.
Нийслэлийн Онцгой Байдлын газраас иргэд сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулгыг мөрдөх, эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх, хүүхдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулж байна.
Мөн Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллана.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

