Уруул, тагнайн сэтэрхий болон зүрхний гажигтай 30 хүүхдэд олон улсын мэргэжилтнүүд мэс засал хийжээ

AI мэдээ
Уруул, тагнайн сэтэрхий болон зүрхний гажигтай 30 хүүхдэд олон улсын мэргэжилтнүүд мэс засал хийжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд (ЭХЭМҮТ) төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий, нүүрний гаж хөгжилтэй хүүхдүүдэд олон улсын баг хамтран мэс заслын эмчилгээ хийжээ.

Франц улсын Страсбүргийн их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран төрөлхийн зүрхний гажигтай арван хүүхдэд эмчилгээ хийсэн байна. Үүнээс найман хүүхдэд зүрхний нээлттэй мэс засал хийж, цусны зохиомол эргэлтийн нөхцөлд тосгуур, ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас, уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг зассан бол хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилжээ.

Мөн Тайванийн Noordhoff Craniofacial Foundation, Chang-Gung Memorial Hospital-ийн эмч нар ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий, нүүрний гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн гэж ЭХЭМҮТ мэдээлэв.

Эрүүл мэнд
2

Холбоотой мэдээ