Унтуулгын бууны тендер зарлагдсаар сар гаруй хугацаа алдаж байна

AI мэдээ
Унтуулгын бууны тендер зарлагдсаар сар гаруй хугацаа алдаж байна

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам баавгайн "Унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах" 450 сая төгрөгийн тендерийг аравдугаар сарын 8-нд зарласан. Тендерт материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг өнөөдөр хүлээн авч байна.

Тендер зарлах, шалгаруулах, гүйцэтгэх зэргээр унтуулгын буу худалдан авахад л нэг сарын хугацаа алдаж байна гэсэн үг.

ААН-ийг сонгон шалгаруулсны дараа 21 хоногт багтаж унтуулгын бууг нийлүүлэх юм.

Гэтэл баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн тохиолдол бүртгэгдсээр байна. Манай улсын хувьд зориулалтын багаж хэрэгсэлгүй гэдэг шалтгаанаар наймдугаар сараас хойш баавгай суурьшлын бүс рүү орсон 1000 гаруй тохиолдлыг "аргацаасаар" байна. Одоогийн байдлаар зайлшгүй нөхцөл байдалд буудаж устгах арга хэмжээ авч байгаа юм.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ