Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ.
Иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд та бүхэн:
- Төв талбай болон хүн олноор зорчдог хэсгээс холдохгүй байх
- Хүрээлэнгийн зах, ойролцоох мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх
- Сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Баавгай болон зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллох зэрэг үйлдэл хийхгүй байх
- Тухайн амьтныг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байна уу.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

