Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод нэмж тарьжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр 1,000 мод нэмж тарьсан байна.
Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая модыг тарьж ургуулахаар төлөвлөсөн аж.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос эхэлснээс хойш Улаанбаатар хотод 4.8 сая мод тарьжээ.
Улаанбаатарт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт юм. Иймд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийслэлд энэ жилийн намрын мод тарилт есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

