Улсын гарди М.Бадарч: Намайг барилдуулахгүй юм шиг байна
Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Түүний эрхийг 2027 оны долоодугаар сарын 13-ны өдөр хүртэл хассан.
Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр энэ талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн хэвлэлийн хурлын өмнө тэрбээр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзжээ. Энэ үеэр М.Бадарч "барилдуулахгүй юм шиг байна. Гэхдээ маргааш ирнэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр "Барилдах эрхийг маань дөрвөн жилээр хассан. Одоо гурван жил гаруй барилдаагүй байна. Гэхдээ бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа. Маргааш барилдаанд бүртгүүлэхэд намайг хүлээж авахгүй байна" гэжээ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

