Улсын гарди М.Бадарч: Маргааш зодоглохоор өмсгөл, хувцастайгаа бөхийн өргөөнд ирнэ

AI мэдээ
Улсын гарди М.Бадарч: Маргааш зодоглохоор өмсгөл, хувцастайгаа бөхийн өргөөнд ирнэ

Өнөөдөр Монгол Бөхийн Холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр улсын гарди М.Бадарч Монгол Бөхийн Өргөөнд холбооны удирдлагуудтай уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр Ц.Магалжав тэргүүнтэй уулзсан боловч тодорхой хариулт аваагүй, ер нь барилдуулахгүй юм шиг байгааг хэлсэн. "Барилдаагүй гурван жил болчихлою... Маргааш болох барилгачдын ойн барилдаанд зодоглохоор бүртгүүлэх гэсэн ч бүртгэхгүй байна. Гэхдээ маргааш өмсгөл, хувцастайгаа өргөөнд ирнэ" гэв.

Мөн өнгөрсөн наадмаар барилдах хүсэлтээ бүх газруудад өгсөн ч Үндэсний бөхийн холбоо болон наадам зохион байгуулах комиссоос дэмжсэн хэдий ч шадар сайд хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж барилдуулаагүй гэдгийг дурджээ.

Спорт
0

Холбоотой мэдээ