Улсын Филармонийн Симфони оркестр "BEST OF OVERTURE" концерт толилуулна

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони оркестр "BEST OF OVERTURE" концертыг 2026 оны аравдугаар сарын 24-ний 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.
Удиртгал хөгжим буюу "Overture" нь дуурь, тайзны бүтээл эхлэхээс өмнө сонсогдож, үзэгчийг бүтээлийн ертөнцөд хөтөлдөг. Энэ удаагийн тоглолтод А.Бородины "Игорь Ван", Л.В.Бетховены "Леонора", Р.Вагнерын "Риенци" дууриудын удиртгал баатарлаг өнгө аяс, драматик өрнөл, хүчирхэг хөгжмийн илэрхийллээрээ онцлогдоно. Жон Уильямсын "Ертөнцийн адал явдал" киноны хөгжим симфони найруулгаар киноны дүр зураг, үйл явдал, сэтгэл хөдлөлийг хэрхэн амилуулдгийг мэдрүүлэх бүтээл болно.
Тоглолтын хөтөлбөрийн төгсгөлд П.И.Чайковскийн "Ромео ба Жульетта" удиртгал-фантази эгшиглэнэ. Шекспирийн эмгэнэлт хайрын түүхээс сэдэвлэсэн уг бүтээлд хайр дурлал, зөрчил тэмцэл, хагацал гуниг хөгжмийн аялгуугаар өрнөнө. Оркестрын олон өнгөт эгшиг, сэтгэл хөдлөлийн эрс өөрчлөлт сонсогчдыг бүтээлийн үйл явдалтай хамт мэдрэхэд хөтөлдөг.
Концертыг удирдаач Б.Батбаатар, Б.Анар нар удирдана. Үзэгчид дэлхийн сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүдийг нэгэн үдэш мэдрэх боломжтой.
Холбоотой мэдээ

Берлинд «Чингис хаан ба монголчуудын ертөнц» үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Төрийн дууллын өдрийг улс даяар тэмдэглэв

МОНГОЛ ХҮН БҮРД ХҮРГЭЭРЭЙ! МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ!

Аравдугаар сарын 20-нд Монгол даяар Төрийн дуулал эгшиглэнэ

«Zogsool» УСК Бусаны кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

